АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй тусламжийн хүрээнд 899 730 тун Пфайзер /БиоНТех BNT162/ вакциныг Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан өчигдөр хүлээн авчээ. Ингэснээр манай улс нийт 1 100 000 тун Пфайзер вакциныг АНУ-ын Засгийн газраас хүлээж авлаа. Элчин сайд Майкл Клечески "КОВИД-19 халдварын цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлоод АНУ-ын Засгийн газраас гуравдагч хөрш, дотны анд нөхрийн хувьд цаашид ч Монгол Улсын КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа, хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллана" хэмээв.