Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдвар 2237 хүнээс илэрлээ. Тодруулбал, Нийслэлд 1107, орон нутагт 1130 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 315509 болж нэмэгдэв.
Мөн хугацаанд эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 15 иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Одоогоор халдвар авсны улмаас 22158 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Эдгээр иргэдийн биеийн байдлаар ангилбал:
- хөнгөн 13006
- хүндэвтэр 6721
- хүнд 2051
- нэн хүнд 332 иргэн байна.
Харин гэрийн хяналтад 57064 хүн байгаа аж. Мөн 6500 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.