Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдвар 2409 хүнээс илэрлээ. Тодруулбал, Нийслэлд 1316, орон нутагт 1092 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 315509 болж нэмэгдэв.
Мөн хугацаанд эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 14 иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Одоогоор халдвар авсны улмаас 22158 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Эдгээр иргэдийн биеийн байдлаар ангилбал:
- хөнгөн 13227
- хүндэвтэр 6487
- хүнд 2098
- нэн хүнд 346 иргэн байна.
Харин гэрийн хяналтад 55363 хүн байгаа аж. Мөн 7813 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.