Дотоодод дельта хувилбарын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудаас халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхааруулсан. Дельта хувилбар амны хаалтгүй зөрөх төдийд л халдварлах чадвартай. Тэгвэл халдварын дельта хувилбараар өвдсөн тохиолдолд дараах эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрч байгааг Халдвар судлалын үндсэний төвөөс мэдээллээ.
- Хуурай ханиалгах - 55.0%
- Хамар битүүрэх - 50.2%
- Хоолой хөндүүрлэх - 48.7%
- Толгой өвдөх - 48.0%
- Үнэрлэх, амтлах мэдрэхүй алдагдах - 40.1%
- Халуурах - 38.5%
- Нусгайрах - 35.1%
- Үе мөч өвдөх - 23.7%
- Суулгах - 20.4%
- Булчингаар өвдөх - 19.0%
- Жихүүдэс хүрэх - 18.5%
- Хоолонд дургүй болох - 17.4%
- Дотор муухайрах - 16.1%
- Амьсгал давчдах - 15.6%
- Нүд үрэвсэх - 9.3%
- Хамраас цус гарах - 7.5%
- Бөөлжих - 4.8%
- Тууралт гарах - 2.2%
- Татах - 0.9%