Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдвар 2225 хүнээс илэрлээ. Тодруулбал, Нийслэлд 1015, орон нутагт 1210 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 313100 болж нэмэгдэв.
Мөн хугацаанд эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 15 иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Одоогоор халдвар авсны улмаас 22214 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Эдгээр иргэдийн биеийн байдлаар ангилбал:
- хөнгөн 13282
- хүндэвтэр 6417
- хүнд 2133
- нэн хүнд 382 иргэн байна.
Харин гэрийн хяналтад 53834 хүн байгаа аж. Мөн 2269 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.