Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдвар 2461 хүнээс илэрлээ. Тодруулбал, Нийслэлд 1298, орон нутагт 1163 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 309064 болж нэмэгдэв.
Мөн хугацаанд эмнэлэгт хэвтэн КОВИД-19-ийн эмчилгээ хийлгэж байсан, архаг хууч өвчтэй 19 иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Одоогоор халдвар авсны улмаас 20764 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Эдгээр иргэдийн биеийн байдлаар ангилбал:
- хөнгөн 11588
- хүндэвтэр 6654
- хүнд 2158
- нэн хүнд 364 иргэн байна.
Харин гэрийн хяналтад 62420 хүн байгаа аж. Мөн 8254 хүн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.