ХӨСҮТ-д амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 2, 3-нд коронавируст халдвар илрүүлэх сайн дурын PCR шинжилгээг авахгүй гэдгээ мэдэгдлээ. Харин гадаад оронд зорчих иргэдийн PCR шинжилгээг цагийн хуваарийн дагуу хэвийн хийж байгаа аж.
УОК-ын хуралдааны тэмдэглэлээр гадаадад зорчих иргэдээс нислэг үйлдэхээс 24-48 цагийн өмнө PCR шинжилгээг төлбөртэй авч буй.