Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр шинжилгээний цэг дээр ачаалал ихсэж буй. Цаашид шинжилгээний цэгийг нэмэх эсэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Коронавирус халдварт өвчин нийтийг хамарсан энэ үед ПСР шинжилгээ нэн шаардлагатай зүйл биш. Бид шинжилгээг хангалттай хийсэн. Одоо шинжилгээний тоог нэмэх нь ач холбогдолгүй болсон. Харин өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тал дээр түлхүү анхаарч ажиллаж буй.
Тиймээс залуучууд хий сэлгүүцэхгүй байж, хүн хоорондын зай барих хэрэгтэй. Халдвар гэр бүлийн орчинд тархаад байгаа учраас хүүхдээ дулаан хувцаслах хэрэгтэй. Амралтын өдрөөр агаарт гарах нэрээр хүүхдээ өвтгөөд даваа гарагт эмнэлгийн ачаалал нэмж байна" гэв.