Улсын хэмжээнд хүн амын 69.2 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 65 хувь нь хоёрдугаар тунд хамрагдсан бол 290 мянган хүн гуравдугаар тунг хийлгээд байна. 50-55 насныхан гуравдугаар тунд хамгийн идэвхтэй хамрагджээ. Вакцины гуравдугаар тунд хамрагдаад 14 хоносон иргэдийн 0.1 хувь нь халдвар авсан байгаа нь вакцины үр дүн өндөр байгааг илтгэж байна. Тиймээс гуравдугаар тунд хамрагдалтыг эрчимжүүлэх чиглэлийг ерөнхий сайд өгсөн гэнэ. Манай улс нийт 6.3 сая тун вакцин татан аваад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1.2 сая тун вакцины нөөцтэй аж.