Сүүлийн 24 цагт шинээр 2515 тохиолдол батлагдаж, 16 иргэн нас баржээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 301 429, нас барсан хүний тоо 1185 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлын 1,067 нь нийслэл хотод, 1,448 нь орон бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 6 616 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар ЭМЯ-аас мэдээллээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,325 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 64,019 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 11,137
- Хүндэвтэр- 6,670
- Хүнд – 2,128
- Маш хүнд – 390 хүн байна.