Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1991 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 293 405 болж өслөө. Шинээр илэрсэн тохиолдлын гурав нь гаднаас зөөвөрлөгджээ. Нийт тохиолдлын 1043 нь нийслэлд, 945 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6848 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 19 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1152 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21 501 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 65 419 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 11 924 нь хөнгөн, 7026 нь хүндэвтэр, 2167 нь хүнд, 384 нь маш гэсэн оноштой аж.