Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2184 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 291 414 болж өслөө. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар гэнэ. Тэдгээр тохиолдлын 1066 нь нийслэлд, 1118 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6933 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 17 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1116 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21 687 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 67 162 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 11 892 нь хөнгөн, 7289 нь хүндэвтэр, 2100 нь хүнд, 406 нь маш гэсэн оноштой аж.