Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2662 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 289 230 болж өслөө. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар гэнэ. Тэдгээр тохиолдлын 1288 нь нийслэлд, 1374 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6340 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 18 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1116 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21 810 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 67 753 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 12 166 нь хөнгөн, 7112 нь хүндэвтэр, 2138 нь хүнд, 394 нь маш гэсэн оноштой аж.