Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2612 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 286 568 болж өслөө. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар гэнэ. Тэдгээр тохиолдлын 1292 нь нийслэлд, 1320 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 5844 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 12 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1098 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22 305 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 68 133 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 12 701 нь хөнгөн, 7165 нь хүндэвтэр, 2060 нь хүнд, 379 нь маш гэсэн оноштой аж.