Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3416 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 283 956 болж өслөө. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар гэнэ. Тэдгээр тохиолдлын 1896 нь нийслэлд, 1518 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6120 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 14 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1073 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21 524 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 62 515 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 12 156 нь хөнгөн, 6 965 нь хүндэвтэр, 2027 нь хүнд, 376 нь маш гэсэн оноштой аж.