Хүн амын эрсдэлтэй бүлгийн иргэдийг Ковид-19-ийн эсрэг вакцины гурав дахь тунд хамруулах аян Итали улс даяар эхэлжээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлснийг РИА Новости уламжлав.
"Өнөөдрөөс эхлэн Итали орон даяар эрсдэлтэй бүлгийн иргэдэд нэмэлт тунг тарих ажил эхэлж байна. Энэ нь дархлаа султай хүмүүсийг хамгаалах чухал алхам юм" гэж Эрүүл мэндийн сайд Роберто Сперанцагийн хэслнийг мэдэгдэлд дурджээ.
Хүн амын эрсдэлтэй бүлэгт гурван сая хүн багтжээ. Эл бүлэг эрүүл мэндийн янз бүрийн асуудалтай, тухайлбал эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хорт хавдартай, дархлааны хомстолтой, бөөрний дутагдал болон бусад хүнд хэлбэрийн өвчтөн бүхий 10 ангилалтай юм. Үүний дараа дахин вакцинжуулалтад 80 -аас дээш насны ахмадууд, онцгой асаргаатай байгууллагын өвчтөнүүд болон тухайн байгууллагын ажилчид хамрагдана. Нэмэлт тунгаар “Pfizer” эсвэл “Moderna” вакциныг ашиглах аж.