Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2 543 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 280 540 болж өслөө. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар гэнэ. Тэдгээр тохиолдлын 1342 нь нийслэлд, 1201 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 4883 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 13 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1059 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21 397 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56 800 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 12 329 нь хөнгөн, 6 729 нь хүндэвтэр, 1959 нь хүнд, 380 нь маш гэсэн оноштой аж.