Сүүлийн 24 цагт шинээр 2777 тохиолдол бүртгэгдэж, 12 иргэн нас баржээ. Тодруулбал, 1,357 нь Улаанбаатарт 1357, орон нутагт 1417 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 6,566 иргэн бүрэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан талаар ЭМЯ-аас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас 21,391 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэднийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 12,764
- хүндэвтэр 6,352
- хүнд 1,904
- нэн хүнд 371 хүн байгаа аж.