Сүүлийн 24 цагт шинээр 2893 тохиолдол бүртгэгдэж, 13 иргэн нас баржээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 272,369 болж, нас баралтын тоо 1023 боллоо. Мөн хугацаанд 5392 иргэн эдгэрч эмнэлэг болон гэрийн хяналтаас гарсан талаар ЭМЯ-аас мэдээллээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21,497 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 54,851 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.