Ковид-19-ийн эсрэг дахин вакцинжуулалтын кампанит ажил Их Британид пүрэв гарагт /2021.09.16/ эхэлжээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Сажид Жавид “Твиттер” хуудсаараа мэдэгдсэн байна
"Өнөөдрөөс эхэлж вакцины нэмэлт тун хийх ажил эхэлж байгааг харахад үнэхээр сайхан байна. Гайхалтай ажлыг үргэлжлүүлэн хийсээр байгаа Английн Эрүүлийг хамгаалах албанд баярлалаа" гэж сайд бичжээ. Тэрээр иргэдэд вакцин хийлгэхийг урих хүртэл хүлээх ёстойг тэмдэглэжээ.
Намар, өвлийн цагт томуу томуу төст өвчнийг нэмэгдүүлэхгүй байх гол зорилго нь дахин вакцинжуулалт юм. Нэмэлт тунг эрүүл мэндийн, нийгмийн ажилтнууд, 50 -аас дээш насны бүх хүмүүс, эрүүл мэндийн шалтгаанаар вирусийн халдвар авах магадлал өндөртэй буюу дархлаа суларсан залуу насныхан бөгөөд тэдэнтэй хамт амьдардаг хүмүүс хийлгэх аж. Британийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр дахин вакцинжуулалтын хөтөлбөрт тус улсын хүн амын тал орчим хувь буюу 33-35 сая хүн хамрагдана. ДЭМБ нэмэлт тунг дархлаа суларсан хүмүүст хийхээс бусад нөхцөлд ашиг багатай төдийгүй эрүүл мэндэд сөрөг үр дагавартай талаар мэдээлэлж