Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3234 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улмаар нийт бүртгэгдсэн тохиолдол 266 680 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар гэнэ. Халдвар авсан иргэдийн 1785 нь нийслэл хотод, 1449 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 4767 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан байна. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны найман хүн нас барлаа. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1001 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21075 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 48600 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй. Эмнэлэгт хэвтсэн иргэдийн 13 008 нь хөнгөн, 5936 нь хүндэвтэр, 1804 хүнд, 327 нь маш хүнд гэсэн оноштойгоор эмчлүүлж байна.