Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар Улаанбаатар хотын 166 өрхийн эмнэлэгт тус бүрт 500 ширхэг буюу 83 000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг олгож эхэллээ. Мөн 21 аймаг, ЗӨСҮТ, НЭМҮТ, Замын-Үүдэд тус бүр 1000 ширхэг түргэвчилсэн оношлуур өгч байгаа талаар ЭМЯ-аас мэдээллээ. Мөн эдгээр газруудад ПСР тодорхойлох 2000 ширхэг буюу нийт 52,000 тодорхойлох оношлуур олгох юм байна. Дашрамд дурдахад, энэ оношлуураар зөвхөн шинж тэмдэгтэй хүмүүсийг үзнэ гэнэ.