Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2737 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 263 446 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар гэнэ. Тэдний 1645 нь нийслэлийн, 1092 нь хөдөөгийн иргэд аж.
Мөн хугацаанд коронавируст халдвар авсан 5680 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарсан бол 21-80 гаруй насны 10 хүн нас барсан байна. Тодруулбал, 21-40 насны нэг, 41-60 насны дөрөв, 61-80 насны гурав, 80-аас дээш насны хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 993 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20 867 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 44 122 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 12 887 нь хөнгөн, 5908 нь хүндэвтэр, 1758 нь хүнд, 314 нь маш хүн байгаа гэнэ.