Арбидол эмийг ковидын эмчилгээнээс хассан, хасаагүй, үнэ нь өссөн, өсөөгүй гэх мэдээлэл иргэдийг бухимдуулж буй. Тэгвэл ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох дараах мэдээллийг өгч байна.
Тэрбээр "Арбидол бол ерөнхий үйлдэлт эм. Өмнө нь томуу, томуу төст вирусийн эсрэг ашигладаг байсан. Цаашдаа ч хэрэглэнэ. Хүмүүс энэ эмийг эмчилгээнээс хассан гэж ташаа ойлгоод байна. Өвөрмөц үйлдэлтэй эмийн төрлөөс ерөнхий үйлдэлт эмийн төрөл рүү оруулсан. Тиймээс хэрэглээнд хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, Арбидол эмийг эмчилгээнээс хассан зүйл байхгүй. Эмчийн заавраар хэрэглэх ёстой. Ямар ч эм, витаминийг ч хэрэглэж болохгүй гэсэн заалттай хүмүүс байдаг. Тийм учраас энэ эмийг ковидод зориулсан эм гэж ойлгож байгаа нь буруу. ДЭМБ-аас ковидын эмчилгээнд зөвхөн энэ эмийг хэрэглэнэ гэж зарлаагүй” гэв.