Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2939 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь зөөвөрлөгдсөн бол бусад дотоодын халдвар аж. Тодруулбал,1404 нь нийслэлд, 1534 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 4825 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 21-ээс дээш насны 10 хүн нас барлаа. Нас барсан иргэдийн зургаа нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй байжээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20 702 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 42 056 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.