УИХ дахь Монгол, Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням Канад Улсад ажлын айлчлал хийж, тус улсын хууль тогтоох байгууллага дахь Канад, Монголын найрамдлын бүлгийн дарга Ясмин Ратанситай уулзав. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэн хөгжүүлэхэд парламент хоорондын харилцаа, түүний дотор найрамдлын бүлгүүдийн дэмжлэг чухал үүрэгтэйг талууд уулзалтын үеэр онцолсон. Мөн бүлгийн дарга Г.Дамдинням Саскачеван мужийн парламентын гишүүд, Дээд боловсролын болон Хөдөө аж ахуйн сайд нартай уулзсан юм. Энэ нь өнгөрсөн тавдугаар сард болсон Монгол, Канад Улсын Засгийн газар хоорондын дугуй ширээний уулзалтын мөрөөр хийсэн айлчлал аж.