Чех улсад коронавирусийн эсрэг “AstraZeneca” вакцины 45 мянган тунг устгах гэж байгаа тухай тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Даниэл Капл сэтгүүлчдэд мэдэгдэв.
"Ирэх аравдугаар сард “AstraZeneca”-гийн 55,000 тун вакцины хугацаа дуусах бөгөөд хуулиар тэдгээрийг гуравдагч талд хандивлахыг зөвшөөрдөггүй тул ихэнхийг нь устгах шаардлагатай болж магадгүй, Өмнө нь эхний тунгаа эл вакцинаар хийлгэсэн 10 орчим хүнд хоёр дахь тунг ашиглах боломжтой юм. Хэрэв үлдсэн 45 мянган тунг иргэд сонгохгүй бол тэдгээрийг устгалд оруулах болно” гэж тэрбээр хэлжээ.
Чехийн иргэд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах сонирхол буурч байгааг Эрүүл мэндийн яамны төлөөлөгч мөн тэмдэглэв., Долдугаар сарын сарын эхээр эмч нар өдөрт 100 мянга гаруй хүнийг ковидын эсрэг вакцинд хамруулдаг байсан бол наймдугаар сард энэ тоо 50 мянга болж буурчээ. Харин энэ долоо хоногт эмч нар өдөрт ердөө 15 мянган хүнийг вакцинд хамруулсан байна.