Өнөөдрийн байдлаар ковидын халдвар авч, хүндэрсэн 21 673 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл хөнгөн 14 090, хүндэвтэр 5615, хүнд 1682, маш хүнд 286 хүн бий аж. Харин хөнгөн хэлбэрийн оноштой 41 534 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2351 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 257 770 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар гэнэ. Тэдний 1071 нь нийслэлд, 1280 нь орон нутагт илэрчээ.
Өчигдөр 4543 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Нас барсан иргэний хоёр нь 41-60, зургаа нь 61-80, хоёр нь 80-аас дээш настай байжээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 973 хүн эндээд байна.