АНУ-д Дельта хувилбар маш хурдацтай тархаж өдөрт дунджаар 130 000-140 000 тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд нийт тохиолдлын тоо 6.3 саяд хүрч нас баралтын тоо 615,747 хүржээ. Амеркид вакцины бүрэн тунд хамрагдсан буюу 2 тунгаа тариулаад 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн хүмүүс ихээр өвдөж буй гэнэ. Тиймээс АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв буюу CDC байгууллагаас "Коронавирусын Дельта хувилбар нь МЕРС, САРС, Эбола, ердийн ханиад, улирлын томуу болон 1918 оны Испанийн томуу, цагаан цэцэг өвчнийг үүсгэгчээс илүү халдварлах чадвартай бөгөөд тархах чадварын хувьд салхинцэцэг өвчний үүсгэгчтэй адил. Дельта хувилбар (цэнхэр өнгөөр будсан) Уханьд бүртгэгдсэн эх хувилбараас (ягаан өнгөөр будсан) халдварлах чадвар хэд дахин нэмэгдсэн" гэж мэдээлжээ.