Коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлыг Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр тогтмол мэдээлдэг. Тус яамнаас мэдээлж буйгаар сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2771 хүн ковид тусжээ. Тэдний 1478 нь нийслэл хот, 1293 нь хөдөөгийнх.
Мөн хугацаанд 3919 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 15 хүн нас барсан гэнэ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 21 579 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 3000 нь хүүхэд, 1080 нь жирэмсэн эх байна.
Халдварын тархалт эрчимтэй байгаа энэ үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг эмч, мэргэжилтнүүд уриалав.