Коронавируст халдвар "КОВИД-19" өвчний нөхцөл байдал хүндэрч, өдөрт батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж эмнэлгийн ор хүрэлцэхгүй болсон. Тиймээс ЭМЯ-ны ажлын хэсэг өнөөдөр ХӨСҮТ дээр ажиллажээ. Улмаар ХӨСҮТ-ийн орыг 60-аар нэмэгдүүлэхээр болжээ. Үүнээс гадна 24 цагаар ажиллаж, ковидтой иргэн хүлээж авах амбулатори болон иргэдэд нэн шаардлагатай байгаа рентген амбулатори нээж ажиллуулахаар шийджээ. Эл ажлыг гүйцэтгэх менежментийг багийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан ХӨСҮТ дээр ажиллуулж байна.