Монгол Улсын Засгийн газрын ээлжит өнөөдөр хуралдаан болов. Хурлаар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган тун томуугийн вакцин худалдан авснаа мэдээллээ. Улмаар дээрх хэмжээний вакциныг өнөөдөр хүлээж авах аж. Томуугийн вакциныг коронавирусийн дархлаажуулалтад хамрагдаагүй цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдэд нэн тэрүүнд хийнэ хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдэгдэв.