2021 он гарсаар ХӨСҮТ-ийн захирлыг гурвантаа сольж байна. Нэгдүгээр сард ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүүг тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан чөлөөлсөн. Түүний оронд Д.Наранзул ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Улмаар 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Л.Баттөрийг ХӨСҮТ-ийн захирлаар томилсон билээ. Халаа, сэлгээ өчигдөр ч үргэлжилж, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийг ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, иноваци, бодлого төлөвлөлт хариуцсан захирал асан, Анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Билэгтсайханыг томилжээ.