Өнөөдөр 15.28 цагт хүн өндрөөс уналаа гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад иргэнээс ирүүлсэн байна. Шалгалтын явцад БГД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хороололын 27-р байрны урд эрэгтэй, 27 настай А гэгч унаж амь насаа алдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Хэдэн давхараас, ямар шалтгаан нөхцлийн улмаас унасан зэргийг тогтоохоор хэргийн газар Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.