Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо нутагт орших 12 дугаар байрны дэргэдэх гүний худагт хүн унасан тухай дуудлагыг өчигдөр 15.46 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9.8 километр замыг туулан 16.04 цагт очиж Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны оршин суугч 53 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гурван метрийн гүнтэй худагт унасан байжээ.
Алба хаагчид 20 минут ажиллан дээрх иргэнийг худгаас татан гаргахад баруун хөлийн өвдөг, гуя хугарсан байсан тул нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд хүргүүлсэн байна.