Орхон аймгийн цагдаагийн газарт өчигдөр “Баян-Өндөр сумын иргэн гэртээ зодуулсан нас барсан байна” гэх дуудлага ирсний дагуу албаныхан хэргийн газарт очиход 50 настай Б гадны нөлөөтэй амиа алдсан байжээ. Хэрэг үйлдсэн этгээдийг албаныхан шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж олсон байна. Тодруулбал, 29 настай М гэгч нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогчийн нүүрэн тус газарт хүнд гэмтэл учруулж, амийг нь хөнөөсөн байж болзошгүйг урьдчилсан байдлаар тогтоожээ. Ташрамд дурдахад, тэд ШШГЕГ-ын харьяа Орхон аймаг дахь нээлттэй хорих 437-р ангид ял эдэлж байсан талаар эх сурвалж мэдээллээ.