Засгийн газар өнөөдөр 14:00 цагт ээлжит бус хуралдаан зарлажээ. Өнөөдрийн хурлаар Авлигын эсрэг комисс байгуулах тухай болон гадаад улсаас ирж буй бүх иргэнийг 14 хоног тусгаарлан ажиглах журмыг хэлэлцэх аж.
Авлигын эсрэг комисс байгуулах тухайд Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна гэж үзжээ.