Өнгөрсөн долоо хоногт Улсын их баяр наадмыг цахимаар тэмдэглэх болсон талаар Засгийн газраас мэдээлсэн. Тэгвэл зарим аймаг болон Монгол үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо тэргүүтэй газраас наадам тэмдэглэх хүсэлтийг албаныхан хүргүүлсэн байна. Эл саналыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж Ерөнхий сайд, шадар сайд нар "Улсын их баяр наадмыг нийслэлд цахимаар тэмдэглэх шийдвэр хүчинтэй хэвээрээ. Харин 7-р сарын 20-ноос хойш халдварын тохиолдол буурвал орон нутагт наадам зохион байгуулах боломжоор хангана" хэмээн шийдвэрлэжээ. Ташрамд дурдахад, тус баяр 10 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд үүнээс хэмнэсэн мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуулна хэмээн албаныхан мэдээлсэн юм.