Өчигдөр буюу Пүрэв гарагт /2021.06.03/ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Бэйдэн Хятадын 60 компаниудад хөрөнгө оруулалт хийхийг хориглох зарлигт гарын үсэг зуржээ. Цагаан ордны үзэж бауйгаар тэдгээр компаниуд "АНУ-ын аюулгүй байдлыг алдагдуулж” байгаа аж
Өмнө нь Цагаан ордны хар жагсаалтад Хятадын 48 компаний байдаг байсан бол Байден энэ тоог 59 болгож нэмэгдүүлсэн байна. Тодруулбал БНХАУ-ын үндэстний цөөнхүүдийг тагнаж мөшгөдөг гэгддэг технологийн чиглэлээр ажилладаг Хятадын компаниудыг нэмж оруулсан байна. Уг жагсаалтад харилцаа холбооны “Huawei Technologies” компани, микроэлектоник үйлдвэрлэгч “ Semiconductor Manufacturing International Corporation” компани, нисэхийн техникийн үйлдвэрийн “Aviation Industry Corporation of China” зэрэг Хятад төдийгүй дэлхийд томд тооцогдох компаниуд оржээ.
Зарлигт "АНУ-д амьдарч, ажиллаж буй ямар ч хүн дээрх компаниудын аливаа үнэт цаасыг худалдаж авах, зарахыг хориглоно" гэж заасан байдаг.
Зарлиг ирэх наймдугаар сарын 2-ноос хэрэгжиж эхлэх аж.