Данийн нисэх хүчин Словенийн “Pipistrel” компанийн үйлдвэрлэсэн нэг хөдөлгүүртэй, хоёр хүний багтаамжтай цахилгаан онгоцыг зэвсэгт бүрэлдэхүүндээ хүлээн авчээ. Энэ тухай тус улсын Батлах хамгаалах яамны Пүрэв гарагт хийсэн мэдэгдэлд дурджээ.
Эдгээр онгоц нь Данийн зэвсэгт хүчнийг эко технологид шилжүүлэх төлөвлөгөөг баталж байгаа юм. "Pipistrel Velis Electro” цахилгаан онгоц нь агаар мандалд бохирдол ялгаруулдаггүй, дуу чимээ нь 60 дицибеллас ихгүй буюу энэ нь хоёр хүний ярианы эзлэхүүнтэй тэнцэх гэнэ.
"Хүн бүр уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах ёстой. Энэ нь цэргийн салбарыг ч хамаарна. Тиймээс бид нисэх хүчиндээ зориулж цахилгаан онгоц худалдаж авахаар шийдсэн. Эдгээр онгоцнуудыг, тухайлбал нисгэгчийн сургалтад ашилах болно” гэж Батлан хамгаалахын сайд Трине Брамсен хэлжээ.