Канадын Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хороо тус улсад зөвшөөрөгдсөн “AstraZeneca”, “Moderna”, “Pfizer” вакцинуудыг хольж хэрэглэхийг зөвшөөрчээ. Энэ тухай Канадын Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна.
"Канадын Эрүүл Мэндийн яам тус улсын Дархлаажуулалтын Үндэсний Зөвлөх Хорооноос үндэсний хэмжээнд COVID-19-ийн эсрэг вакциныг хольж хэрэглэж ("холимог вакцинжуулалтын хуваарь"гэж нэрлэдэг) болох талаар 2021 оны 6-р сарын 1-ний өдөр гаргасан шинэчилсэн зөвлөмжийг нийтэллээ. Эдгээр зөвлөмж шинжлэх ухааны нотолгоо, шинжээчдийн санал дээр тулгуурласан болно" гэж мэдэгдэлд дурджээ.
Канад улсын иргэд ямар ч аюулгүйгээр эхний тунгаа нэг вакцинаар, хоёр дахиа өөр вакцинаар дархлаажуулагдаж болох авч нэг нөхцөлтэйг мэдэгдэлд онцолжээ. Тухайлбал “AstraZeneca” вакцинаар эхний тунгаа хийлгэсэн хүмүүс “AstraZeneca”, “Moderna”, “Pfizer” вакцинуудыг хоёр дахь тунгаараа ашиглаж болно. Харин эхлээд “Moderna” эсвэл “Pfizer” вакцин хийлгэсэн хүмүүсийг хоёр дахь тунгаа зөвхөн энэ хоёр компанийн вакциныг хэрэглэх юм байна.
Канадын Эрүүл мэндийн яамны сайд ТерезаТамын хэлснээр дээрх зөвлөмж шинэ зүйл биш аж. Өмнө нь ижил төстэй аргыг янз бүрийн төрлийн вакцин, түүний дотор томуу, гепатит А вируст хэрэглэж байсныг сайд тэмдэглэжээ.
Канадын Дархлаажуулалтын Үндэсний Зөвлөх Хороо тус улсын Эрүүл мэндийн яамны зөвшөөрсөн бүх вакцины хэрэглэх зөвлөмжийг гаргадаг байгууллага юм.