Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) БНХАУ-ын “Sinovaс” компанийн коронавирусийн эсрэг “CoronaVac” вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрчээ. Тавдугаар сарын эхээр ДЭМБ тус улсын “Sinofarm” компанийн вакциныг коронавирусийн эсрэг хэрэглэх зөвшөөрөл олгосон юм. “CoronoVac” нь БНХАУ-ын зөвшөөрөгдсөн хоёр дахь вакцин болж байна.
"“SinoVac” компанийн “CoronaVac” вакциныг үр дүнтэй, баталгаатай чанартай болохыг тогтоосны дараа ДЭМБ-ын Яаралтай нөхцөлд хэрэглэх жагсаалтад бүртгэгдсэн нэмж оруулсан гэдгийг мэдэгдэхэд таатай байна" гэж ДЭМБ-ын тэргүүн ноён Гебрейесус хэлэв.
Түүнчлэн “CoronoVac”-ийн хадгалалтын энгийн нөхцөл нь ядуу буурай улс орнуудад тохиромжтой гэдгийг тэрбээр тэмдэглэсэн байна. "Одоо энэхүү аврах тусламжийг хэрэгцээтэй хүмүүст түргэн шуурхай хүргэх нь нэн чухал байна" Гейбрус онцолжээ.