Америкийн тагнуулын албаны мэдэлд шинэ төрлийн коронавирусийн гарал үүслийг тогтоох боломжтой зарим мэдээлэл байгаа гэж “New York Times” сонин албаны хүмүүсийг эх сурвалжаараа дурдан мэдээлэв.
Сонинд бичсэнээр тагнуулын байгууллагын төлөөлөгчдөд коронавирусийн гарал үүслийн талаар судлагдаагүй мэдээлэл байгаа бөгөөд тэрхүү өгөдлүүдийг илүү сайн ойлгохын тулд компьютерын дүн шинжилгээ хийх шаардлагатай аж. Тухайлбал БНХАУ-ын Ухань дахь лабораторийн ажилчдын шилжилт хөдөлгөөн мөн коронавирусийн дэгдэлтийн эхлэлийн шинж чанар зэрэг өгөгдлүүдийг сонин онцолжээ.
Үүнээс гадна АНУ-ын холбоотнууд тагнуулын сүлжээг ашиглан лаборатори болон түүний ажлын талаар нэмэлт мэдээлэл авах боломжтой гэж Цагаан ордон найдаж байгаа аж.
Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лижян 5-р сарын 27-ны өдөр мэдэгдэхдээ, АНУ-ын эл байдал нь тухайн улс баримт, шинжлэх ухааныг үл тоомсорлож байгаагийн зэрэгцээ КОВИД-19 гарал үүслийн талаар шинжлэх ухааны үүднээс судлах сонирхолгүй байгааг харуулж байна гэжээ. Тэрээр мөн коронавирусийн цар тахлын өмнөхөн буюу 2019 оны 7-р сард Виржини мужид болсон нууцлаг вирусийн дэгдэлтийг тайлбарлахыг АНУ-ын эрх баригчдаас шаардсан байна.
Хятадын эрх баригчид өмнө нь ч гэсэн Форт-Детрик дахь Америкийн цэргийн лабораториас коронавирус алдагдсан байж болзошгүй талаар олон удаа цохон тэмдэглэж байсан бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) олон улсын шалгалт хийхийг хүртэл хүссэн юм.
Энэ оны гуравдугаар сарын сүүлчээр ДЭМБ шинэ коронавирусийн гарал үүслийг тодруулахаар БНХАУ-ын Ухань хотод хийсэн судалгааны үр дүнгийн талаар тайлангаа гаргасан. Мэргэжилтнүүд нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй бөгөөд халдвар амьтдын хооронд тархаж, дараа нь хүнд халдварласан гэсэн хувилбар хамгийн өндөр магадлалтай гэаж үзжээ