Башар Асад Сирийн Ерөнхийлөгчийн сонгуульд 95 хувийн санал авч ялалт байгууллаа гэж Сирийн парламентын дарга Хаммуда Саббаг мэдэгдэв.
"Башир Ассад үнэмлэхүй олонхийн санал авч ялалт байгуулалаа. Сонгох эрхтэй 18,1 сая саналаас Ассадын төлөө 14, 2 хүн саналаа өгсөг байна” гэж Хаммуд Саббаг Дамаскт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
"Сирийн иргэд аюултай сорилтуудыг даван туулахад бэлэн гэдгээ харуулж, улс орныхоо түүхэнд бас нэгэн гайхамшигт хуудсыг нэмлээ" гэж парламентын тэргүүн онцлов.
2000 оноос хойш Сири улсыг удирдаж байгаа Ассад дахин долоон жилийн хугацаагаар сонгогдлоо. Өмнөх 2014 оны сонгуульд тэрээр 88-аас дээш хувийн санал авч байжээ.
Сирийн Ерөнхийлөгчийн сонгууль 5-р сарын 26-нд болсон юм. 12 мянга гаруй санал авах байр өглөөний 07цагаас шөнийн 24 цаг хүртэл ажилласан байна. Албан ёсны мэдээллээр санал хураалт бүх мужуудад олон улсын бүх дүрмийн хүрээнд зөрчилгүй явагджээ.