Колумби улсад татварын шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн үргэлжилж байна. Энэ хугацаанд эсэргүүцлийн арга хэмжээний үеэр хэдэн арван хүн амь үрэглэж, олон мянган хүн бэртэж гэмтсэнээс гадна 550 хүн сураггүй болжээ. Энэ тухай Ла ФМ радио станц хүний эрхийн байгууллагын эх сурвалжийг иш татан мэдээлэв.
5-р сарын 21-ний Баасан гарагт Мулало тосгоны ойролцоох Каука голоос нас барсан хүмүүсийн цогцос олджээ. Уг тосгон эсэргүуцэгчдийн эсрэг цагдаа нар хамгийн их хүч хэрэглэж байгаа Кали хотын ойролцоо оршдог бөгөөд тэдгээр цогцосыг эсэргүүцлийн үэр алга болсон жагсагчид байж магадгүй гэсэн таамаглал байгаа аж. Эсэргүүцлийн жагсаал Богота, Кали, Медельина болон бусад хотуудад эмх замбараагүй байдал болон хувирсан.
Иргэдийн эсэргүүцлийн улмаас Колумбийн эрх баригчид татварын шинэчлэлийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар болж, Сангийн сайд огцорсон ч эсэргүүцэл намжихгүй хэвээр байгаа юм.
Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлж буйгаар Колумбид эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш 26 хүн амь үрэглэж, 1040 иргэн, 1011 цагдаагийн алба хаагч шархадаж, 954 хүнийг хуулийн байгууллага саатуулсны дээр 25226 хүйтэн зэвсэг, 988 галт зэвсэг, 452 хийн зэвсэг хураан авчээ.