Мальта улсын насанд хүрсэн хүн амын 70 хувь нь дор хаяж коронавирусийн эсрэг вакцины нэг тунг хийлгэж сүргийн дархлаатай болсон Европын Холбооны анхны улс болжээ. Энэ тухай тус улсын Шадар сайд Крис Фернет Даваа гарагт мэдэгдсэнийг Reuters уламжлав.
"Мальтид коронавирусийн эрсэг вакцин таван секунд тутамд хийгдэж байна. Насанд хүрсэн хүн амын 42% нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан. Өнөөдөр бид сүргийн дархлаатай боллоо. Вакцин бол вирусийн эсрэг зэвсэг юм" гэж Фернет нэмж хэлсэн байна.
Шадар сайдын хэлснээр вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс долдугаар сараас хойш гудамжинд хамгаалалтын маск зүүх шаардлагагүй болно. Харин байшин дотор амны хаалтыг заавал зүүсэн байх ёстой.
Мальтад цар тахал эхэлснээс хойш коронавирусийн халдварын 30.5 мянган тохиолдол бүртгэгдэж, 417 хүн нас баржээ. Өнгөрсөн 24 цагт тус улсад халдварын хоёрхон шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 хүн эдгэрсэн байна.
Одоогийн байдлаар Мальта, Унгар улс вакцинжуулалтын түвшингээр ЕХ-нд тэргүүлж байна.