Энэтхэгийн баруун хэсэгт есөн мянга орчим хүн аюултай хар мөөгөнцрийн халдвар авснаас 100O гаруй хүний нэг эсвэл хоёр нүдийг аваад байна. Энэ тухай Daily Star мэдээлэв.
Хар мөөгөнцөр нь хүрээлэн буй орчинд байдаг бөгөөд мукормикоз нэртэй өвчин үүсгэж, дархлаа султай хүмүүсийг үхэлд хүргэх аюултай аж. Мөгөнцөрийн спор нь амьсгалаар дамжин уушги, хамрын хөндийг гэмтээж улмаар халдвар авсан хүний нүүрэнд илэрдэг аж.
Өвчин эхэн үедээ хамрын ханиад хэлбэрээр илэрч, нүүр нь бага зэрэг мэдээгүй мэт болж, нүд хавагнадаг тул хүмүүс эмчид үзүүлэх гэж яардаггүй байна. Мукормикозоор өвчилсөн хүмүүсийн 60 орчим хувь нь нэг буюу хоёр нүдгүй болдог аж.
"Хэрэв бид эд эс, мэдрэл, зовхи гээд нүдийг бүхэлд нь авахгүй бол халдвар тархинд нэвтрэх аюултай " гэж Акшай Наир эмч ийм мэс ажилбар хийх шаардлагатай байгааг тайлбарлажээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар маш олноороо COVID-19-өөр өвдөөд эмчлүүлсний дараа хар мөөгөнцөр тархаж эхэлсэн байна. Учир нь коронавирусийн эмчилгээнд хэргэлдэг стероид нь дархлааг дарангуйлж, мөөгөнцрийн өвчинд нэрвэгдэх эрсдэл дагуулдаг аж.
Өмнө нь Энэтхэгт жилд 3-4 мукормикозийн өвчин бүртгэгддэг байсан бол одоо энэ тоо өдөрт тав, зургаан тохиолдол болж нэмэгджээ. Тус улсын Ражастан, Телангана мужууд хар мөөгөнцрийн халдварыг тахалын хэмжээнд хүрснийг албан ёсоор зарлажээ.