“Мicrosoft” корпорацын захирлуудын зөвлөл 2020 онд Билл Гейтсийг компанийн ажилтантай тогтоосон харьцааг зохисгүй хэмээн ТУЗ-ээс гарах нь зүйтэй гэж 2020 онд шийдвэрлэсэн байжээ. Энэ тухай “Wall Street Journal” нөхцөл байдлыг мэддэг эх сурвалжийг дурдан мэдээлэв.
Билл Гэйтс 2020 онд “Microsoft”-ын тэргүүнээр улиран сонгогдсоноосоо хойш гурван сарын дараа тус байгууллагыг орхисон аж. 2019 онд “Microsoft” корпорац нэгэн ажилтнаасаа Гейтстэй хэдэн жилийн турш бэлгийн харьцаатай байгаа гэсэн захидал хүлээн авсныхаа дараа тус мэдээллийг шалгуулахаар хуулийн компанид хандсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. " Билл Гейтс 2000 онд компанийнхаа ажилтантай бэлгийн харьцаа тогтоохыг оролдсон гэсэн мэдээллийг компани 2019 оны хоёр дугаар хагаст хүлээн авсан. ТУЗ энэ мэдээллийг хянаж үзсэн бөгөөд ингэхдээ хөндлөнгийн хуулийн компанийг татан оролцуулсан" гэж “Мicrosoft”-ийн албан ёсны төлөөлөгч үүнийг батлан хэлсэн байна.
Мөрдөн шалгалтын явцад ТУЗ-ийн зарим гишүүд Гейтсийг цаашид үүсгэн байгуулсан компанийнхаа тэргүүн байх ёсгүй гэж үзжээ. Удирдах зөвлөлийн гишүүд Гейтсийн эмэгтэй ажилтантайгаа тогтоосон харьцаа зохимжгүй байгаад санаа зовж, бэлгийн дарамтын эсрэг “MeToo” (Би ч бас ) хөдөлгөөн хүчтэй өрнөж буй энэ цаг үед дээрх асуудалд орооцолдсон хүнээр компанийг удирдуулах хүсэлгүй байсан тухай тус сонинд бичжээ.
Гейтс захирлуудын зөвлөл мөрдөн шалгах ажлаа дуусгахаас өмнө огцорч байгаагаа мэдэгдсэн тухай эх сурвалж ярьжээ.
Үүний хариуд Гейтсийн төлөөлөгч түүнийг удирдах зөвлөлөөс гарах болсон нь эдгээр үйл явдалтай ямар ч холбоогүй бөгөөд өөрийн буяны төслүүдэд илүү их оролцохыг хүсч байгаагаа олон жилийн өмнө мэдэгдэж байсныг сануулжээ. Гэхдээ Гейтс "бараг 20 жилийн өмнө" дотно харилцаатай байсан ч эл харилцаа “хэл амггүй, тайван" төгссөн гэдгийг батлан хэлжээ.
Билл, Мелинда Гейтс нар 27 жил хамт амьдарсныхаа эцэст гэрлэлтээ цуцлуулж байгаагаа тавдугаар сарын 3-нд зарласан юм. Тэд салах болсон шалтгаанаа тодруулаагүй аж.