Египетийн Хеопс пирамидаас том хэмжээтэй 2015 KJ19 астероид дэлхий руу ойртож байгаа тухай “Express” хэвлэл мэдээлэв.
Хэвлэлд бичсэнээр Хеопс пирамидын өндөр 147 метр бол дэлхий рүү ойртож байгаа астероидын диамерт нь 88-200 метр гэнэ. Эл сансрын биет тавдугаар сарын 14-ний өдөр Улаанбаатарын цагаар 18:04 дэлхийн гадаргууд хамгийн ихээр ойртох аж. Гэсэн ч энэ аюул учруулхааргүй зүйл гэнэ. НАСА-ийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор астероидын нислэгийн чиглэлийн хамгийн ойр цэг дэлхийгээс сар хүртэлх зайнаас 15 дахин их зайд тохиох юм байна.
Дөрөвдүгээр сарын сүүлчээр НАСА-гийн мэргэжилтнүүд дэлхий астероидтой мөргөлдөх нөхцөлд бэлтгэл сургуулилалт хийж эхэлсэн тухай мэдээлсэн билээ. НАСА-ийн харьяа Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн (JPL) -ийн эрдэмтэд өргөн хэмжээний судалгаа хийх аж. Энэхүү бэлтгэл сургуулилт нь НАСА-ийн мэргэжилтнүүд болон бусад орны холбогдох байгууллагуудад сансрын биетүүдтэй мөргөлдөхөөс зайлсхийх эсвэл ийм явдал тохиолдох нөхцөлд хохирлыг багасгахад туслах төлөвлөгөө боловсруулах боломжийг олгож байгаа аж.