Израилийн зэвсэгт хүчин Газын зурвас руу агаарын болон хуурай замаар довтолж эхэлсэн тухай Израилийн армийн хэвлэлийн алба мэдээлэв.
"Одоогийн байдлаар ЦАХАЛ-ын (Батлан хамгаалах арми) агаарын хүчин болон хуурай замын цэргүүд Газын зурвас руу довтолж байна" гэж цэргийнхэн мэдэгдэлдээ дурджээ.
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Газын зурвас дахь ажиллагаа "хэдий хэр шаардагдана төдий хэмжээнд" үргэлжлэх болно гэж мэдэгджээ. " ХАМАС-аас бидэнд маш өндөр төлөөс төлнө гэж би хэлсэн. Бид тэрхүү төлөөсийг авах бөгөөд маш эрчимтэйгээр үргэлжлүүлэн нэхэх болно. Сүүлийн үгийг хэлээгүй байгаа. Тиймээс энэ ажиллагаа хэдий хэр шаардагдана төдий хэмжээнд үргэлжлэх болно" гэж Ерөнхий сайд хэлжээ.
Израиль, Палестины сөргөлдөөн энэ долоо хоногт дахин хурцдаж, талууд харилцан пуужингийн довтолгоо хийж, олон хүний амь үрэгдэн, хот тосгод сүйрч эхэлсэн юм. Хоёр тал аль аль нь албан бус байдлаар байлдааны бэлэн б айдалд шилжээд байгаа.Сөргөлдөөн хэлснээс хойш Газын зурвасаас Израилийн нутаг дэвсгэр руу 1750 орчим пуужин харваснаас 300 орчим нь Палестины анклавт дэлбэрсэн гэж Израилийн арми Пүрэв гарагийн орой мэдэгджээ. Израиль Палестины ХАМАС, Исламын Жихад бүлэглэлийн бай руу цохилт өгч, хэд хэдэн зэвсэгт этгээдийг тэр дундаа өндөр албан тушаалтнуудыг устгажээ. Палестины Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Израилийн довтолгооны улмаас Газын зурваст 103 хүн амиа алдсаны дотор 28 хүүхэд байжээ. Харин шархадсан хүний тоо 600 гарсан байна. Израильтай хил залгаа Газын зурвасын суурин газрын оршин суугчид Израилийн цэргийн довтолгооноос эмээн орон гэрээ орхин дүрвэж эхэлжээ. Израилийн нийслэл Тель-Авивт ч мөн байнга түгшүүрийн дохио ажиллаж, оршин суугчид нь хоригдох байрнаас хэд хоногоор гарч чадахгүй байгаа аж.